Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн 8 түргэвчилсэн оношлуур ба хэрэглэх заавар

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 46 секунд

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/528 дугаар тушаалаар Коронавируст халдвар /КОВИД 19/ илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журам батлагдсан. Уг тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд, эмийн хатуу зохицуулалттай бусад орны жишгээр, нийт 8 өөр үйлдвэрлэгчийн антиген суурьтай, хамар залгиурын түргэвчилсэн оношлуурыг манай улсад албан ёсоор хэрэглэх зөвшөөрөл олгосон байдаг. Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулах газраас Монгол улсад хэрэглэх зөвшөөрөл бүхий оношлуурын мэдээллийг хүргэе.

Түргэвчилсэн оношлуурыг гэрийн нөхцөлд хэрхэн ЗӨВ хэрэглэх вэ?

Коронавирусийн халдварын илрүүлэх антиген суурьтай түргэвчилсэн оношлуурыг гэрийн нөхцөлд хэрхэн ашиглах талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан, эмч Л.Баттөр тайлбарласан. Тэрбээр дээрх найман төрлийн түргэвчилсэн баталгаатай оношлуурыг хэрэглэхийг зөвлөсөн ба хадгалах хугацааг шалгаж байхыг сануулжээ.

Шинжилгээний хариуг тайлж унших:

1. С-зураас ямар ч үед тод гарна.

2. Т- буюу сорил хийсэн хэсэгт тод болон бүдэг зураас үүсвэл эерэг

3. C дээр тод зураас үүсээд Т хэсэгт зураас үүсэхгүй байвал сөрөг

4. C, T хоёр үсэг дээр зураас үүсээгүй, эсвэл зөвхөн Т хэсэгт зураас үүсвэл хүчингүй сорил боллоо гэж үздэг. Оношлуурын найдвартай байдал, шинжилгээ хийхдээ алдаа гаргасантай холбоотойгоор ийм хариу гардаг гэв.

УУХҮЯ: Шатахууны нийлүүлэлт тогтворжиж эхэлж байна
УУХҮЯ: Шатахууны нийлүүлэлт тогтворжиж эхэлж байна
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.