Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 27 секунд

Халдвар авч байгаа гурван хүн тутмын нэг нь хүүхэд байнаУОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд дархлаажуулалт ба түүний зохицуулалттай холбоотой мэдээллээс гадна хүүхдийн өвчлөлийн талаар танилцуулсан юм.

Тэрбээр "Халдвар авсан нийт иргэдийн 20 орчим хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна. Нийт халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр авч үзвэл, 0-4 насны хүүхэд 26%, 5-9 насны 33.9%, 10-14 насны 28.2%, 15-17 насны 11.9 хувийг эзэлж байгаа юм. Коронавируст халдвараар өнгөрсөн хугацаанд 0-7 насны 97 мянган хүүхэд өвчилсөн.

12-18 насны хүүхдүүдийн вакцинжуулалт хангалттай байсан. Хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа боловч кластерийн судалгаагаар авч үзвэл нийт өвчлөийн 70 гаруй хувь нь төрөл садан, гэрийнхээ орчноос авч байна. Хүүхэд сургуулийн орчноос халдвар авах эрсдэл бага. Боловсролын байгууллагад 247 кластер бүртгэгдсэн. Үүнийг судлаад үзэхэд гэр бүлийн орчноос халдвар авсан тохиолдол байгаа юм. Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагад 163 кластер бүртгэгдсэн. Үүнээс үйлдвэр үйлчилгээ, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлсэн иргэд халдвар авсан нь тогтоогдсон" гэлээ.

ЧУУЛГАН: Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ТББХ-нд шилжүүллээ
ЧУУЛГАН: Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг ТББХ-нд шилжүүллээ
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.