Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Профессор Г.Батбаатар: Вакцин бол анагаах шинжлэх ухааны гайхамшигт нээлт. Вакцин эсэргүүцэгч малнууд надтай хэзээ ч ном хаялцаж болно шүү

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Улаанбурхан өвчний тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар УОК-ыг хуралдуулж, дархлаажуулалтын вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Харин зарим иргэдийн дунд вакцины талаар сөрөг мэдээлэл тархаад байгаа юм.

Энэ талаар Дархлаа судлаач, профессор Г.Батбаатар "Вакцин бол анагаах шинжлэх ухааны гайхамшигт нээлт юм. Шинжлэх ухаанд итгэдэггүй хүн төрхтэй харанхуй малнууд чөтгөр рүүгээ тонилбол таарна. Өнөөдөр улаанбурханы вакцинд хамрагдаагүй 240.000 хүүхэд байна гэнэ. Та хүүхдэдээ хайртай бол нэн яаралтай вакцин хийлгэнэ үү. Вакцин эсэргүүцэгч малнууд надтай хэзээ ч ном хаялцаж болно шүү" гэж цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Д.Амарбаясгалан: ЗГ-ын эцсийн шийдвэр гартал уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй
Д.Амарбаясгалан: ЗГ-ын эцсийн шийдвэр гартал уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй
 
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
COP17 хурлын хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих ерөнхий гүйцэтгэгчээр Францад төвтэй компани шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.