Сангийн сайд Б.Жавхлан Төв талбайд суулт хийж буй МУГЖ, дуучин С.Жавхланг Засгийн газраас 4 тэрбум төгрөг нэхсэн. Улмаар өгөхгүй бол жагсаал цуглаан хийнэ хэмээн ярьж байсан талаар хэвлэлд өгсөн яриандаа дурдсан.
Тэгвэл уг асуудлыг дуучин С.Жавхлангаас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Тэрбээр "Эндээс 10 хүнээс яриа авчихаад хүрээд ир. Сангийн сайдаа аваад гараад ир. Үхэхдээ үхэр буугаа тавина, аргаа барахаар аавынхаа толгойг маажина гэдэг шиг л юм болж байна. С.Жавхланг харлуулах гэж оролдоод бүтэхгүй ээ, ах дүүс ээ" гэлээ.