МУГЖ С.Жавхлан 2016 оны сонгуульд БЗД-ээс бие даан нэр дэвшиж ялалт байгуулан, УИХ-ын гишүүн болсон. Улмаар 2020 онд өөрийн төрсөн нутаг болох Увс аймагт нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадалгүй өвдөг шороодсон юм.
Энэ хугацаанд тэрбээр уран бүтээлдээ түлхүү анхаарч, энэ сарын 30-нд "Дулаахан намар" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна.
Тэгвэл тэрбээр ирэх 2024 оны сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр "Би эх орноо хохироож байгаа буруу зүйлсийн төлөө тэмцэнэ. Тиймээс 2024 оны сонгуульд нэр дэвшинэ. Харин бие дааж уу, намаас уу гэдгээ одоо хэлж мэдэхгүй. Надад улстөрийн намуудаас санал ирж байгаа.
Дуучин хүн гэхээрээ зөвхөн дуугаа дуулаад явна гэж байхгүй. С.Жавхлан УИХ-д байхад бас л үзүүштэй байлаа. Гэтэл одоо УИХ их "жул" байна" хэмээлээ.