Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Эрүүл мэндийн салбарынхан харилцаа хандлагаа өөрчилж, үйлчилгээгээ сайжруулах шаардлагатай

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
3 минут 37 секунд

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эрүүл мэндийн салбарын ажилтнууд харилцаа, хандлагаа хэзээ өөрчлөх вэ? Үүнийг өөрчлөхөд ямар ч мөнгө хэрэггүй. Эрүүл мэндийн салбарын ажилтнууддаа сургалт зохион байгуулаад, хариуцлага тооцоод явахын тулд юу хийдэг вэ?

Үйлчилгээ иргэдэд амархан, чирэгдэлгүй очдог байх үйлчилгээний хэлбэр үнэхээр учир дутагдалтай байна. C вирус тоолуулаад эргүүлэн даатгалын сангаасаа мөнгөө авдаг хуультай. Үүнийг авахын тулд маш олон газарт өөрийн хувийн мэдээллээ өгөн цөхрөөд болихын даваан дээр мөнгөө авдаг тогтолцоо байна. Эмнэлгийн үйлчилгээгээ ямар ч чирэгдэлгүйгээр ороод авдаг үйлчилгээ байж болдоггүй юм уу?

Эрүүл мэндийн салбараар үйлчлүүлж байгаа иргэдийн өвчний нууц бол хүний халдаж болшгүй орон зай юм. Нэг жишээ хэлэхэд Монгол Улсын тэргүүлэгч Улсын II төв эмнэлэгт нийт заалаар "Таны өтгөн гараагүй байна" гээд олон хүмүүсийн дунд зарладаг. Өвчтөний эрүүл мэндийн хувийн нууцын талаар энэ салбар юу хийдэг вэ?

Би ковид тусаад Улсын II төв эмнэлэгт хэвтсэн. Эм, тариагаа өөрөө авсан. Эрүүл мэндийн даатгал төлж байгаа ямар ч нэмэр алга. ЭМД-д мөнгө төлж байгаагийнхаа үр шимийг бид хэзээ хүртэх юм бэ? Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс хэзээ өөрсдөө эм тариагаа авдаг болох юм бэ" гэж асуулаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Бид бүхэн анагаахын боловсрол олгодог их, дээд сургуулиудын төгсөлтийн өмнөх сургалтын төлөвлөгөөнд харилцаа хандлагын хичээлүүд орсон байдаг. Анагаахын чиглэлээр сурч байгаа оюутнууд бүгд төгсөж гарахдаа харилцаа, хандлагын тодорхой кредит цагаа биелүүлж гардаг. Гарсны дараа ч анхаарч эрүүл мэндийн салбарт эерэг хандлага эмчилгээний эхлэл гэх мэт аянуудыг зохион байгуулж байсан. Шалгарсан тасаг, нэгжийг урамшуулдаг.

Өвчтөнүүдээс эм, тарианы мөнгө авахгүй байх асуудлаар мөн бид ажиллаж байгаа. Шадар сайдын тогтоолоор наймдугаар сарын 1-нээс өмнө хэрэв үйлчлүүлэгч нараас эм худалдаж авахуулсан тохиолдолд тухайн гарсан зардлыг буцаан олгох хууль, эрх зүйн зохицуулалт байдаг. Үүн дээр хяналт тавихыг эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт давхар үүрэг болгосон. Манайх хяналт шалгалтаа хийж байгаа" гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох "Бид цахим шилжилтийн ажилд шилжээд ажиллаж байгаа. Үүний хүрээнд бүх дата мэдээллүүд нэг урсгалд орохоор ийм асуудал цаашдаа гарахгүй. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, мэдээллийг нууцлах асуудал ч мөн энд яригдаж байгаа. Хүнээ дээдэлж, хүний нууцыг хамгаалсан чиглэлээр шинэчлэл хийхээр процессингийн зураглалыг гарган ажиллаж байна" гэв.

51 ширхэг тарваганы түүхий тулам худалдан борлуулахыг завдсан зөрчлийг илрүүлжээ
51 ширхэг тарваганы түүхий тулам худалдан борлуулахыг завдсан зөрчлийг илрүүлжээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.