Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саудын Арабын Авлигатай тэмцэх газраас 298 төрийн албан хаагчийг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 47 секунд


Түлхүүр мэдээлэл: 

  • Саудын Арабын Авлигатай тэмцэх байгууллагаас  298 төрийн албан хаагчийг баривчилжээ.
  • Хээл хахууль, хөрөнгө шамшигдуулсан, албан тушаалаа ашигласан гэсэн үндслэлээр
  • Тэднийг шалган хариуцлага хүлээлгэх юм.

Саудын Арабын Авлигатай тэмцэх байгууллагаас арми болон аюулгүй байдлын албаны ажилтнууд зэрэг 298 төрийн албан хаагчийг хээл хахууль, хөрөнгө шамшигдуулсан болон албан тушаалаа ашигласан гэмт хэрэгт буруутган баривчилжээ.  

Ням гарагт Саудын Арабын Үндэсний Авлигатай тэмцэх хороо /Назаха/-ноос гаргасан мэдэгдэлд тус хорооны мөрдөгчид цагдан хоригдож буй тэдгээр албан хаагчдыг шалган, хариуцлага хүлээлгэх болно гэжээ.

Баривчлагдаад байгаа тэдгээр 298 албан хаагчдыг хээл хахууль, хөрөнгө шамшигдуулах, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг нийтдээ 398 сая риал /101 сая ам доллар/-ийн гэмт хэрэгт яллах болно гэдгийг Назахагаас олон нийтийн твиттер сүлжээнд Ням гарагт мэдэгдсэн юм.

Хэрэгт татагдсан хүмүүсийн 8 нь 2005-2015 онуудын хооронд засгийн газрын гэрээтэй холбоотой хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэгдээд байгаа батлан хамгаалах яамны албан хаагчид бол 29 нь зүүн нутгийн дотоод хэргийн яамны ажилчид, түүний дотор 3 хурандаа, хошууч генерал, бригадын генерал зэрэг албан хаагчид багтжээ.

Рияад хотын Алмарифа их сургуулийн авлигын хэрэгт буруутгагдсан 9 албан тушаалтны хамт авлига авсан хэргээр 2 шүүгч баривчлагдсан талаар Назахагаас мөн мэдээллэсэн. 

Тус газраас тухайн хэргийн талаар бусад мэдээлэл болон албан тушаалтны нэрийг нь мэдээлээгүй юм.

Дэвсгэр мэдээлэл 2: 2017 онд өндөр түвшний албан тушаалтнуудын хүнд суртал, хээл хахуультай тэмцэх зорилгоор Саудын Арабын аюулгүйн албанаас хаант улсын ханхүү, улс төр, бизнесийн элитүүдийг баривчилж байсан юм.Тэдгээр баривчлагдсан хүмүүсийг Рияад хот дахь тансаг зэрэглэлийн Риз Карлтон зочид буудалд хэдэн долоо хоногийн турш хорьсон бөгөөд баривчлагдсан хүмүүстэй бие махбодийн хувьд зүй бусаар харьцсан гэж зарим албан хаагчид мэдүүлж байжээ. 
Дэвсгэр мэдээлэл 1:Хааны шүүхээс өнгөрсөн жил дээрх кампанит ажил 15 сарын дараа аажмаар зогсож байгаа гэж хэлж байсан ч, дараа нь хууль сахиулах байгууллагууд төрийн албан хаагчдын авлигыг шалгаж эхэлснээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: https://www.aljazeera.com/

 

Токио 2020 зуны олимп хойшлохоор болжээ
Токио 2020 зуны олимп хойшлохоор болжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.