Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио 2020 зуны олимп хойшлохоор болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 19 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Токио 2020 зуны олимп тодорхойгүй хугацаагаар хойшлохоор болжээ.
  • Энэ талаар ОУОХ-ны гишүүн Дик Паунд хэвлэлд ярьсан байна.
  • Зуны олимп хойшлогдоход түүнийг зохион байгуулж буй улс ихээхэн хохирол амсах юм.

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) энэ зун зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргажээ. Энэ тухай тус хорооны гишүүн Дик Паунд өчигдөр хэвлэлд ярьсан байна. Тэрээр:

“ОУОХ-ноос авсан мэдээллээр бол хойшлох шийдвэр гарсан байна.  Ямар хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байгаа ч долдугаар сарын 24-нд лав эхлэхгүй болжээ” гэж Дик Паунд өчигдөр "USA Today" сонинд ярьсан байна.

Тэрээр зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа мөн дурьджээ.Олимпын наадам хойшилбол зохион байгуулагч оронд том цохилт болох юм. Япон улс энэ арга хэмжээнд $12 тэрбумын хөрөнгө оруулаад байгаа бөгөөд спонсорууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олох асар их орлого хүлээгдэж байгаа.

ОУОХ болон Япон улсын засгийн газар Токио 2020 наадмыг хугацаанд нь явуулахаа олон удаа мэдэгдэж байсан ч үндэсний олимпын хороод, спортын холбоод, тамирчдын шахалтаар хойшлуулах асуудлыг нэг сарын дотор ярилцаж шийдэхээр болсон юм. Учир нь өчигдөр л гэхэд Канад, Австрали улсуудын үндэсний олимпын хороод коронавирусийн аюулаас сэрэмжлэх үүднээс Токио 2020 наадамд оролцохгүй болсноо зарласан тул эцэст нь ийм шийдэлд хүрэхээс аргагүй болжээ.

Дэсвгэр мэдээлэл: Олимпын наадам 124 жилийн түүхэндээ ганц ч удаа хойшлогдож байгаагүй. Харин 1916, 1940, 1944 онуудад дэлхийн дайнуудын улмаас бүрмөсөн цуцлагдаж байжээ. Мөн 1980 оны Москвагийн, 1984 оны Лос Анжелесийн олимпын наадмуудыг капиталист болон социалист улс орнууд харилцан бойкотлож байв.
 

Эх сурвалж: Reuters

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянав
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.