Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19 бидний бодсоноос ч илүү чимээгүй тархдаг болохыг Исланд улсын судалгаа харууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 6 секунд

Түлхүүр мэдээлэл:

  • Исланд улс иргэдийнхээ дунд маш өргөн хэмжээний судалгаа, шинжилгээний ажил явуулж байна.
  • Бусад улсуудаас ялгаатай нь тэд вирусийн ямар ч шинж тэмдэг илрээгүй хүмүүст хүртэл шинжилгээ хийжээ.
  • Шинжилгээний эхний үр дүнгээс харахад Ковид-19 халдвартай болох нь тогтоогдсон хүмүүсийн тал нь вирусийн шинж тэмдэг илрээгүй хүмүүс байсан аж.

Арлын жижиг улс болох Исланд улс нь ердөө 364 мянган хүн амтай тул бүх ард иргэдээ шинжилгээнд хамруулах боломжтой юм. Тэгвэл тус улс хүн амынхаа дунд томоохон хэмжээний туршилт явуулж эхлээд байна.

Энэ нь бусад улс орон шиг зөвхөн халдварын шинж тэмдэг илэрсэн эсвэл хавьтагч болсон иргэдэд шинжилгээ хийх биш, ямар ч өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг хүртэл шинжилгээнд хамруулж байгаагаараа онцлогтой юм.

Тиймээс Исландын засгийн газраас бид дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад иргэдийнхээ дунд маш өргөн хүрээний туршилт, шинжилгээ явуулж байна гэжээ.

Сонирхолтой нь, тэдний хийсэн шинжилгээний эхний үр дүнгээс харахад коронавирустай нь тогтоогдсон хүмүүсийн тал нь тус вирусийн ямар ч шинж тэмдэггүй байжээ. Үүнээс үзвэл Ковид-19-ийн халдвар бидний бодсоноос ч  илүү чимээгүй тархдаг болох нь харагдаж байна хэмээн судлаачид үзлээ.

БНХАУ дахь тархалтын дата мэдээллээс харахад ч коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан хүмүүсийн гуравны нэг нь хожуу шинж тэмдэг илэрсэн эсвэл бүр огт шинж тэмдэг илрээгүй хүмүүс байжээ.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар /2020.03.23/ Исланд улсад Ковид-19 халдварын 568 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас бараад байна.

Х.Үүрийнтуяа

Шар усны үерт өртөх эрсдэлтэй байршилд 3000 өрх амьдарч байна
Шар усны үерт өртөх эрсдэлтэй байршилд 3000 өрх амьдарч байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.