Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар усны үерт өртөх эрсдэлтэй байршилд 3000 өрх амьдарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс болон бусад холбогдох салбарын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээдэлэл хийлээ.

Өнгөрсөн 3 хоногийн байдлаар 15 өрхийн 50 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон дуудлага иржээ. Урин дулаан цаг ирж, галлагаа багасч байгаа хэдий ч угаарын хий мэдрэгчээ унтраахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй санууллаа.

Мөн тэрбээр “Нийслэлийн хэмжээнд шар усны үерийн дуудлага ихэсч байна. Шар усны үерт өртөх эрсдэл бүхий байршилд зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй өрх бий. Том, жижиг гол, сайр, жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьших, гуу жалга, далан шуудууг цэвэрлэж, ус урсахад чөлөөтэй болгохгүй бол шар усны үерт өртөх эрсдэл их байгаа юм. Дүүргийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ чиглэлээр ажиллаж байна. Үүнээс гадна Туул, Тэрэлж голуудын мөс хайлж байгаа тул мөс цөмрөх аюул бий. Мөн хаврын хуурайшилттай энэ үед ой хээрийн түймэр ихэсдэг тул иргэд ногоон бүс рүү зорчихгүй байх, хэрэв зорчсон тохиолдолд асаасан үнс нурам, тамхины цог, ил галаа унтрааж байхыг анхааруулж байна” хэмээв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД:

Томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэлтэй байна
Томуу, томуу төст өвчин нэмэгдэх эрсдэлтэй байна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.