Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүлжүүлэх байранд 50 настай эрэгтэй нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Чингэлтэй дүүргийн таван буудлын орчмоос энэ сарын 8-ны өглөөний 07.00 цагийн орчимд “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байна” гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж, эрүүлжүүлэх байранд хүргэжээ. Гэтэл нэр, хаяг нь тодорхойгүй 50 орчим насны эрэгтэй тухайн иргэн эрүүлжүүлэх байранд хүргэгдэж очмогцоо нас барсан байна.

Задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаач нь гаднын нөлөөтэйгөөр нас барсан тогтоогдсон бөгөөд тархиндаа гэмтэл авсан байжээ. Тодруулбал, дээрх хэрэгт 52 настай эрэгтэй З гэгчийг холбогдуулан шалгаж байгаа аж. Тэрбээр талийгаачтай маргалдсаны улмаас цохиж унагасан нь ийнхүү үхэлд хүргэсэн байх магадлалтай гэж үзэж байна.

“Парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх чиглэлээр ҮХНӨ-ийн талаар яригдаж байгаа асуудал бий“
“Парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх чиглэлээр ҮХНӨ-ийн талаар яригдаж байгаа асуудал бий“
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц