Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг намрын чуулганаар хэлэлцэнэ гэх мэдээлэл бий. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад "Одоогоор бүлэгт хэлэлцээд ярьсан зүйл байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь зүгээр нэг яригддаг асуудал биш. Нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэх, улстөрийн намуудтай зөвшилцөх гээд олон ажлууд хийгддэг. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дутуу хийсэн зүйл бий. Цаашдаа парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх чиглэлээр яригдаж байгаа асуудал бий. Гэхдээ өнөө маргаашдаа хийчихнэ гээд яригдсан зүйл байхгүй" гэлээ.