Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХИДЫН ӨДӨР: Охидоо хамгаалах нь хөвгүүдийг хайрлаж, зөв төлөвшүүлэхээс эхэлнэ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 16 секунд

Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсад 18 хүртэлх насны 600 мянга гаруй охид байдаг. Эл өдрөөр тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, охидын эрхийг олон нийтэд сурталчлах ажлыг хийдэг. 2017 оны байдлаар Монгол Улсад жилд 138 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан. Гэтэл тавхан жилийн дотор энэ тоо гурав дахин өссөн байна.

UBN.MN

Амтай болгон хүчирхийллийн талаар ярьдаг. Тэд дэлгэцийн цаанаас хүчирхийллийн талаар бичих авч “Монголын хууль гурав хоног” гэгчээр тэгсгээд л мартчихна. Тэдний тэмцэл дэлгэцийн цаанаас эхэлж тэндээ дуусна. Зарим хэсэг нь хэрэг хэдийн болоод өнгөрсний дараа хүчирхийллийн эсрэг гээд сүрхий нэртэй хөдөлгөөнүүд өрнүүлнэ. Үр дүн нь даанч гавихгүй. Энд тэнд самбар байрлуулж, сошиал нүүр зургийнхаа хүрээг сольсноо хүчирхийлэлтэй тэмцлээ гэж бодоцгооно.

Ямар ч эцэг эх хүүхдээ нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалдаг хэмээн эрхэм уншигч та бодож байвал энэ нь өрөөсгөл ойлголт юм. Ингэж хэлсний учир нь эцэг эх, төрсөн ах эгчдээ хүчирхийлүүлсэн олон хүүхэд байдаг. Цагдаа хяналтын байгууллагад бүртгэгдэж, ил болсон гэмт хэргийн тохиолдол энэ болохоос үүний цаадах хаалттай хаалганы цаана хэчнээн хүүхэд гэр бүл, ойр тойрныхондоо хүчирхийлүүлж чимээгүй хохирогч болон амьдарч байгааг таашгүй. Хэрэв хажуу хананы чинь цаана хүүхэд хүчирхийлэлд өртөж байхад “Аав, ээждээ загнуулалгүй яахав” гээд зүгээр өнгөрч байгаа бол, зөрөөд өнгөрөх төдийд өөрийнхөө хүүхэд шиг охины биед хүрсэн этгээдийг харсан ч “надад хүрээгүй л бол хамаагүй” гэж бодсон бол та хүчирхийлэл үйлдэгчээс ялгаагүй.

Асуудал юунд байна вэ?

Хүчирхийлэл үйлдэгчийн ихэнх хувь нь эрэгтэйчүүд байдаг. Тэд яагаад ийм үйлдэл хийхэд хүрэв. Монгол аав ээжүүд охин хүүхдийнхээ боловсрол болоод аюулгүй байдалд илүү анхаардаг. “Эрэгтэй хүүхэд яахав ээ, болно” гэх үзэл дунд өссөн хөвгүүд ирээдүйд таны илүү анхаарал тавьж өсгөсөн охидыг хохироож байна. Ердөө л энэ.

Гэтэл хөвгүүдэд эрхийн өдөр байдаггүй. Наад зах нь хүчирхийллийн талаарх судалгаа нь жендерт суурилсан байна. Охид л хүчирхийлэлд өртсөн асуудлыг л хөнддөг. Харин хүчирхийлэлд өртсөн хөвгүүдийн талаарх мэдээлэл ч хомс байдаг. Асуудлын гол шалтгааныг тодорхойлолгүйгээр түүнийг бүхэлд нь шийдвэрлэнэ гэдэг юу л бол.

Хүчирхийллийн эсрэг тэмцэл “Охидын эрхийн өдөр биш охид, хөвгүүдийн эрхийн өдрийг” тэмдэглэн өнгөрүүлдэг болохоос эхэлнэ.

ШЕЗ-ийн гишүүнд 16, Сахилгын хорооны гишүүнд 10 шүүгч нэрээ дэвшүүлжээ
ШЕЗ-ийн гишүүнд 16, Сахилгын хорооны гишүүнд 10 шүүгч нэрээ дэвшүүлжээ
 
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.