Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: Ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр иргэдэд илүү хурдан хугацаанд эмнэлгийн тусламж хүргэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нийслэлийн Онцгой комисс /НОК/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Есдүгээр сард нийтдээ 101.001 хүн COVID-19 халдвараар өвчилсөн. Энэ нь шинж тэмдэг илэрсэн, түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр эерэг батлагдсан хүний тоо юм. Халдвар авсан иргэдийг тусгаарлах байранд авах, гэрээр эмчлэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээр тусламж үйлчилгээ үзүүлж байна Халдварын өнөөгийн нөхцөл байдал өнгөрсөн зургаадугаар сараас 2.5 дахин нэмэгдсэн.

Есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод өдөрт дунджаар 3,987 тохиолдол шинээр илэрч байсан бол өнгөрсөн долоо хоногт 3,565 болж өөрчлөгдсөн.

Өнгөрсөн долоо хоногоос ор зохицуулалтын багийг ажиллуулж эхэлсэн. Өмнө нь нийслэлийн хэмжээнд ор дэлгэсэн 46 эмнэлэг өөрсдөө өвчтөнг хэвтүүлдэг байсан. Ийм үед яах аргагүй эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд эмнэлэгт үйлчлүүлж чадахгүй цаг алдах асуудал гарч байв.

Харин ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр иргэдэд илүү хурдан хугацаанд эмнэлгийн тусламж хүргэж байна.

Ковид-19 халдварын тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш 4,6,9 саруудад хамгийн их бүртгэгдсэн. Нийслэлийн хэмжээнд 29479 хүн өрхийн эрүүл мэндийн байгууллагын хяналтад эмчилгээ хийлгэж байна.

Нандин-Ухаа эмнэлэг болон Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт орны тоог нэмэгдүүлсэн” гэв.

“Тэрбум доллар олчихоод байхад ихэнх хувийг нь Рио Тинтод алдаж байна“
“Тэрбум доллар олчихоод байхад ихэнх хувийг нь Рио Тинтод алдаж байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.