Криптовалют, форексийн талаар discord болон instagram-аар дамжуулж арилжаачдад байнгын мэдээлэл түгээж, дүн шинжилгээ тал дээр хүмүүсийн талархлыг хүлээж, цахим орчинд Е үсгээр нэлээдгүй танигдсан Б.Эрхэмбаярын өөрийн гэсэн E NFT анхдагч зах зээлд гарч байна. Түүний хувьд 12 жилийн турш арилжаа хийж байгаа туршлагатай бөгөөд Dow theory, Andrew’s Pitchfork, болон Chart patterns аргуудыг ашиглан богино болон урт хугацааны арилжаа хийдэг аж.
Ингэхдээ сошиал ертөнцөд Е үсгийг өөрийн брэндээ болгож, Б.Эрхэмбаяр шинжилгээ нэртэй цуврал мэдээллүүд хүргэж, Swing traders хэмээх Youtube сувгаараа дамжуулан арилжааны бүх шатны сургалт явуулдаг. Сарын 2000 төгрөг төлөөд 17000 гишүүнтэй Swing Traders-д нэгдэж, шинэ мэдээлэл авах боломжтой ба тухайн сард цугларсан төлбөрийг сар бүр сайн үйлсийн ажилд зориулдаг аж. Түүний өөрийн бэлддэг хичээл, дүн шинжилгээнүүд нь үнэ төлбөргүй байдаг гэдгээрээ онцлог юм.
Олон салбарт амжилттай ажиллаж яваа Б.Эрхэмбаярын NFT буюу "Non-fungible token" нь аливаа зүйлийн баримт, чанарыг илтгэх нүдэнд үзэгдэхүйц, бодит пайз, хасаа, тэмдэгт, шошго юм. Гэхдээ энэ тохиолдолд уг token нь дижитал хэлбэрт шилжсэнээс гадна дахин давтагдашгүй шинж чанартай. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш өөрийн дүр төрхөө бүрдүүлсэн Е үсгээ мөнхөлж байна гэсэн үг юм.
Ташрамд дурьдахад, тэрбээр дууны инженер мэргэжилтэй бөгөөд өөрийн гэсэн студи ажиллуулж байгаад арилжаа хийхийн тулд студиэ зарж анхныхаа арилжааг хийж байсан. Үүнээс гадна Mongol iD Group-т виртуал риалитигийн мэргэжилтнээр ажиллаж байжээ. Харин 2018 оноос тавилга үйлдвэрлэл болон цахилгаан барааны худалдаа явуулдаг IWA Electronics-н Монгол дахь албан ёсны борлуулагч HARU Group-н үүсгэн байгуулагч, ТУЗ-н даргаар ажиллаж байна.