ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
Оюутны дотуур байранд орон нутгаас ирсэн 10 мянга орчим иргэн байгаа аж. МУИС-ийн оюутны 4-р байр, Оюутны өргөө дотуур байрны хоёр давхрыг тусгаарлан эмчлэх байраар гаргасан байна. ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар хийсэн мэдээллийн үеэр их, дээд сургуулиудад халдвар бүртгэгдэж байгаа талаар албаныхан мэдээлсэн юм. Тодруулбал, СУИС-аас 8 тохиолдол батлагдсан. Ингэснээр өнөөдрийн байдлаар нийт 750 оюутан коронавирусийн халдвар авснаас таван оюутан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.