Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гаалийн байгууллагын 46 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголын гаалийн байгууллагын иргэдэд хүргэдэг 13, аж ахуйн нэгжид хүргэдэг 33 үйлчилгээг цахимд шилжүүлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Тусгай эрх, код авах шаардлагагүй шууд үйлчлүүлэх боломжтой юм. Тэр дундаа иргэдийн хамгийн ихээр авдаг гаалийн зөрчлийн мэдээлэл лавлагааг цахимаар олгож эхэлсэн гэсэн үг. Мөн хувь хүн болон ААН-ийн гаалийн мэдүүлгээ өгөх, экспорт, импортын барааныхаа зөвшөөрлийн явцын мэдээллийг мөн харах боломжтой. Түүнээс гадна гаалийн статистик мэдээлэл буюу бараа эргэлт, гол нэрийн бараа бүтээгдэхүүний тоон мэдээлэл авч болно.

Энэ нь иргэдийн болон байгууллагын цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна авилгал хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлийг арилгана.

Мөн нэвтрэхэд өөрийн нэр дээр байгаа гар утасны дугаараар болон интернет банкны эрхээр нэвтэрч болно.

НЭМГ: Нийслэлийн хэмжээнд 27 ор сул байна, энэ бол сайн үзүүлэлт
НЭМГ: Нийслэлийн хэмжээнд 27 ор сул байна, энэ бол сайн үзүүлэлт
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд