Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өс хонзонгийн сэдлээр танилыгаа хүүхдүүдийнх нь хамт гэрийнх нь гаднаас галдан шатаахыг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Энэ оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 45 минутанд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажиллахад “Чингэлтэй дүүргийн 9-р хороо .. тоотод оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ амарч байх үед бага охин Н ээжээ утаа үнэртээд байна” гэж сэрээсний дагуу гаднаас нь цоожилсон байсан хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогджээ.

Хэргийн шалгалтын явцад тухайн тоотод оршин суудаг М-тэй хувийн харилцаатай 27 настай эрэгтэй З гэгч нь өс хонзонгийн сэдлээр иргэн С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь гэрийн хаалгыг гадна талаас нь цоожлон, гэрийн баруун урд талаас санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдон Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна
Хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ илүүтэйгээр ахуйн хүрээнд халдвар авах эрсдэл өндөр байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.