Цагдаагийн байгууллагад хоёрдугаар сарын 09-ний өдөр “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гражаас автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Эл дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтыг явуулахад дуудлага өгсөн Т нь хоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны зуслангийн байранд хууль бусаар нэвтэрч, хулгай хийх үед тус айлын дохиолол дуугарч, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг орхин зугтаж, тээврийн хэрэгслээ хулгайд алдсан мэтээр зохиомол байдлыг бий болгосон байна. Бусдын байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлах хэргийг Т, Ш нар нь бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллагаас тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Хулгай хийх үед айлынх нь дохиолол дуугарч, сандарсандаа тээврийн хэрэгслээ орхин зугтсан этгээд цагдаад автомашинаа хулгайд алдлаа гэж дуудлага өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.