Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХОВД: Халдвар авсан хоёр сартай нярай маш хүнд байгаа тул маргаашийн нислэгийн суудлаа шилжүүлэх хүн хайж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 3 секунд

Ковидын халдвар авсан хоёр сартай нярай Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж буй бөгөөд бие нь хүнд байгаа аж. Тэрбээр 13 хоног эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа тул яаралтай Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай болсон байна.

Нярайг газраар тээвэрлэх боломжгүй тул заавал агаарын тээврээр авч явах хэрэгтэй байна. Иймд маргаашийн онгоцоор авч явах гэсэн боловч суудал дүүрсэн тул дараагийн нислэгийг хүлээхэд хүндрэлтэй байгаа аж. Нярайг тээвэрлэж явахад хоёр суудал шаардлагатай байгаа тул маргааш буюу 2021.09.22-ны онгоцоор нисэх тийз бичүүлсэн хүмүүсээс суудлаа нярайд шилжүүлэн өгч тус болохыг уриалжээ.

Суудлаа шилжүүлэх хүсэлтэй иргэн ар гэртэй нь холбогдохыг хүсвэл 86873200, 90829019 утсаар холбогдох боломжтой.

СУРВАЛЖИЛГА: “Нэг эмч, нэг сувилагч шантраад утсаа хүртэл унтраагаад яваад өгсөн“
СУРВАЛЖИЛГА: “Нэг эмч, нэг сувилагч шантраад утсаа хүртэл унтраагаад яваад өгсөн“
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна