Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЕПГ: Иргэн Б.Эрдэнэчимэгийн хилсээр гүтгэгдсэн гэх хүү нь бусдыг 62 удаа хутгалж амь насыг нь хохироосон нь тогтоогдсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Иргэн Б.Эрдэнэчимэг Сүхбаатарын талбайд удаа дараа суулт зарлаж, хууль хяналтын байгууллага хүү Л-д нь хилс хэрэг тулгаж, хүнд ял оноосон гэх мэдээлэл хийсэн. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.

"Иргэн Л нь 2015 оны хоёрдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн Э-г 62 удаа хутгалж амь насыг нь хохироосон. Мөн иргэн С, Г нарыг алахыг завдсан. Тодруулбал, С-ийг хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны тавдугаар сарын 07-ны өдөр бүх насаар нь хорих ял оноосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 20 жил хорих ял болгон өөрчилсөнийг Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн.

Иргэн Б.Эрдэнэчимэгээс уг хэрэгтэй холбоотой хэд хэдэн гомдлыг прокурорын байгууллагад гаргасан нь хуулийн дагуу шийдвэрлэгдсэн. Одоо Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан гомдлын дагуу холбогдох материал нь хянагдаж байгаа.

Гурван шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг дахин шалгах шинэ нөхцөл байдал бүрдээгүй, гомдол нь хэрэг нээх үндэслэл болохгүй байгааг шат шатны байгууллага хариу мэдэгдсээр ирсэн" гэлээ.

“Netflix” компанийн шилдэг цувралын рекордыг “Squid game” драма эвдлээ
“Netflix” компанийн шилдэг цувралын рекордыг “Squid game” драма эвдлээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.