Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд” өдөрлөг болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-д энэ сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын захирагчын ажлын алба, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйдвэрлэлийн яам хамтран “Намрын ногоон өдрүүд” үндэсний үйлдвэрлэл өдөрлөгийг 10 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус өдөрлөг нь нийт 7 хоног үргэлжлэх бөгөөд хүнс хөдөө аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих зорилготой эрүүл хүнс, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, эсгэл ундаа, газар тариалангийн салбар зэргийг танилцуулах юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна ачааны машинууд эгнэн зогссон байх бөгөөд хүнсний ногоо, чацаргана, жимс зэргийг ээлж дараалан зөөж байгаа нь харагдлаа. Үүдээр ороход том ногоон зүлгийг тойруулан жижиг цагаан асарууд засаж, 21 аймгийн брэнд бүтээгдэхүүний танилцуулгыг хадсан байсан юм.

Өнөөдөр мал аж ахуйн үйлдвэрлэлийн үзэсгэлэн болж байгаа бол маргааш буюу энэ сарын 16-нд эх орны сүү сүүн бүтээгдэхүүн түүний дараагийн өдрүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэлийн танилцуулга, барааг худалдаална.

Ингээд тус үзэсгэлэнд оролцож буй Увс аймгийн иргэн Ж. Нэргүйгээс цөөн зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Би энэ намрын үзэсгэлэн худалдаанд 10 дахь жилдээ оролцож байна. Энэ жил цар тахалтай байгаа ч зохион байгуулагч компианиуд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар сахиж цаг тутамд ариутгалын машин тойрон явж байгаа нь таалагдаж байна . Чацарганы үнийн хувьд 10 жилийн өмнө 5000 төгрөг байсан одоо ч хэвээрээ байгаа" хэмээлээ.

Шинэ ургацын ногоо, жимс, эсгий, ноос ноолууран бүтээгдэхүүн мал аж ахуйн үйлдвэрлэл зэрэг эрүүл бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж, хөл хөдөлгөөн тасрахгүй байсан ч иргэд дор бүрнээ зайгаа барьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин үйлчлүүлж байлаа.

Үнийн хувьд

Төмс: 1кг-600₮

Лууван: 1кг-2000₮

Байцай: 1кг: 1200₮

Улаан манжин:1кг-2000₮

Тарвас: 1кг-1500₮, Бүтэн шуудай тарвас 30000₮

Зөгийн бал: 400гр-12000₮

700гр-20000₮

1000 гр-25000₮

Бүтэн сүлжмэл сармис 25000-30000 төгрөг үнийн дүнтэй худалдаалагдаж байна.

Худалдаа эрхлэгч Ш.Бум-Эрдэнэ "Би гуравдахь жилдээ энэ өдөрлөгт оролцож байна. Өмнөх жилүүдэд “Мишээл экспо”-д болдог байсан бол энэ жил битүү орчин биш гадаа талбайд хийж байгаа нь их таалагдаж байна" гэлээ.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Д.Батмөнх "Ард иргэдийг эх орны эрүүл бүтээгдэхүүнээ хэрэглэж амьдралдаа хэвшүүлэхийг" уриалсан юм.

Сурвалжилсан: Б.Болортуяа

“Надад 10 цэрэг өгвөл Баянзүрх хайрханыг таван жилийн дотор ойжуулж чадахаар байна“
“Надад 10 цэрэг өгвөл Баянзүрх хайрханыг таван жилийн дотор ойжуулж чадахаар байна“
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.