Сүүлийн жилүүдэд Монгол орны ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг дэмжин, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр төрийн болон ТББ байгууллага, хувь иргэд ч идэвхтэй дуугарах болсон. Тухайлбал, иргэн Д.Эрдэнчулуун цэргүүдийг дайчлан Баянзүрх хайрханыг ойжуулах боломж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлж, уриалга дэвшүүлжээ. Ингэхдээ тэрбээр "Хүндэт Хүрэлсүх Ерөнхийлөгч өө. Л.Оюун эрдэнэ Ерөнхий сайд аа. Надад 10 цэрэг хоол ундтай нь өгвөл Баянзүрх хайрханыг 5 жилийн дотор ойжуулж чадахаар байна. Цэргүүдээ дэмий тэжээж байхаар мод тарьдаг ядаж салаа цэрэгтэй болмоор байна. Хятадад зөвхөн мод тарьдаг 60.000 цэрэгтэй болсон байна. Цэргүүд маань албаа хааж дуусаад нутаг орондоо, монгол улс даяар мод тарьж ургуулдаг хүмүүс болвол цөлжилтийн эсрэг нэг ажил амжилтанд хүрнэ.Ахан дүүс саналыг минь зөв гэж бодож байгаа бол ерөнхийлөгчид хүртэл нь шейр хийгээрэй" гэжээ.
Эргэн сануулахад, нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтолд өртсөн энэ үед байгаль экологи, ялангуяа цөлжилт, шороон шуургатай тэмцэх, гамшгаас хамгаалахад Зэвсэгт хүчин хувь нэмрээ оруулах ёстой. Бүрэн эрхийнхээ хугацаанд буюу ирэх зургаан жил үүнд онцгой анхаарч, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдэж байсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.