Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийг эцэг, эхийн зөвшөөрлийн хуудаст үндэслэн томуугийн вакцинд хамруулна 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалтад хамруулах ажил өнөөдрөөс эхэлж байна. Энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчин болон коронавируст халдварын дэгдэлт зэрэгцэж явах эрсдэлтэй байгаа тул хүн амын дундах эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулахаар болсон билээ. Тэгвэл томуугийн вакцинд хамрагдах иргэд дараах зүйлийг анхаарах шаардлагатай талаар албаныхан мэдээллээ.

-Вакцин хийлгэхийн өмнө заавал эмчийн үзлэгт хамрагдана

-Бусад вакцинтай бол 21 хоногийн завсартайгаар томуугийн вакциныг хийлгэх ёстой

-Жирэмсний 14-36 долоо хоногтойд томуугийн вакцин хийлгэж болно

-Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн хуудас, гарын үсэгт үндэслэн хамруулна

-Хүүхэд нэг сарын хугацаанд сайн дурын болон товлолын бусад төрлийн вакцинд хамрагдаагүй байх шаардлагатай

Д.Баярболд: Хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн
Д.Баярболд: Хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.