Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 2009 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 48 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2009 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 651 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 1357 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 15 хүн нас барж, нийт нас баралтын тоо 934 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 14143

-Хүндэвтэр 5123

-Хүнд 1603

-Нэн хүнд 344 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 39162 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 4168 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 21213 иргэн байна. Үүний 1120 нь жирэмсэн, 2797 хүүхэд байна.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв
Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөв
 
“Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэн, ААН-ийг зөвшөөрөл гэдэг зүйлээр боомилохгүй“
“Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэж байгаа иргэн, ААН-ийг зөвшөөрөл гэдэг зүйлээр боомилохгүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.