Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Ковид 19-ийн вакцин нь урагт хүндрэл үүсгэхгүй

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
3 минут 39 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн захирал Ц.Алтантуяа "Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа. Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 6.2 хувь нь коронавирусийн халдвараар өвдсөн байна. Халдварын эндэгдлээр Монгол улс 0.42 хувь буюу харьцангуй бага байгаа. Үүний үр дүн нь вакцин гэж үзэж байна. Монгол улсын хэмжээнд хүн амын 68 хувь нь вакцины I тундаа хамрагдсан бол II тунд 67 хувь хамрагдаад байна. Үүнээс жирэмсэн эхчүүдийн вакцинд хамрагдалт 15 хувьтай буюу хангалтгүй байгаа юм. Үүний шалтгаан нь жирэмсэн ээжүүд маань вакцины урвал, эрсдэл, хүндрэлээс айдастай байна. Тэгвэл энэ айдсыг арилгахын тулд судалгаа хийж, эхний үр дүнг танилцуулах гэж байна.

Нийт Улаанбаатар хотын есөн дүүрэг, ЭХЭМҮТ-д жирэмсний хяналтад байгаа вакцин хийлгэсэн, хийлгээгүй 420 жирэмсэн эмэгтэйг судалгаанд хамруулсан. Тодруулбал, вакцин хамрагдсан 193, хамрагдаагүй 227 жирэмсэн эхийг хамруулахад дараах судалгааны дүгнэлт гарлаа. Үүнд:

-Жирэмсэн эмэгтэйд илрэх Ковид 19-ийн вакцины дараах түгээмэл зовиур нь хэсэг газар хөндүүрлэж өвдөх 63.2%, булчингаар өвдөх 45.2%, толгой өвдөх 44.9%, ядарч сульдах 40% зэрэг байна. Эдгээр зовиур нь вакцины нэгдүгээр тунгийн дараа 49.1% илүү илэрчээ.

-Ковид-19 вакцины дараах цус бүлэгнэлтийн өөрчлөлтийг вакцин хийлгээгүй бүлэгтэй харьцуулан судлахад ач холбогдол бүхий ялгаагүй байв

-Вакцинд хамрагдсан ба хамрагдаагүй хоёр бүлэгт нийт жирэмсний хүндрэл ба өвчлөлийн тохиолдол нь статистик үнэн магад ялгаагүй байгаа нь Ковид 19-ийн вакцин жирэмсэн эмэгтэйд хүндрэл, өвчлөлийн эрсдэл үүсгэхгүй байна.

-Судалгаанд оролцогчдын дунд Ковид 19 халдвараар өвчилсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн дийлэнхи буюу 73.6% нь вакцинд хамрагдаагүй байв. Халдварын тохиолдол болон вакцины хамаарал нь судалгааны хоёр бүлэг хооронд ач холбогдол бүхий ялгаатай байгаа нь Ковид 19 халдварын тохиолдлыг бууруулахад үр дүнтэй арга болоод байна. Гэсэн хэдий ч цаашид илүү олон түүвэрт суурилан судлах шаардлагатай.

-Эрсдлийн үнэлгээгээр Ковид 19 вакцинд хамрагдаагүй бүлэгт халдвар авч өвдөх эрсдэл нь вакцинд хамрагдсан бүлгээс 1.9 дахин өндөр байна.

-Вакцинд хамрагдсан ба хамрагдаагүй бүлэгт жирэмсний эхний гурван сарын болон 20 долоо хоногийн хэт авиан шинжилгээний үзүүлэлт, ургийн гажил үүсэх эрсдэл нь статистик ач холбогдол бүхий ялгаагүй байв. Энэхүү үр дүнгээс үзэхэд ковид 19-ийн вакцин нь одоогоор урагт ойрын хүндрэл үүсгэхгүй байна.

-Ургийн өсөлт, хөгжлийн байдал нь судалгааны хоёр бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаагүй байгаа нь Ковид 19-ийн вакцин нь ургийн өсөлт хөгжилд шууд нөлөө үзүүлэхгүй байна.

ЭМЯ: 3680 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
ЭМЯ: 3680 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.