Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Хүрд” гэдэг газар хоёр иргэн гэрээсээ мотоциклоор яваад сураггүй болжээ.
Тодруулбал, иргэн М, Н нар есдүгээр сарын 3-ны өдөр гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон бөгөөд мотоциклыг нь “Эг”-ийн голын бетон гүүрний хажуугаас олжээ. Энэ тухай дуудлагыг есдүгээр сарын 6-ны өдрийн 18:10 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн М /52 настай, эрэгтэй/, Н /40 настай, эрэгтэй/ нарыг Эгийн голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.