2028 оноос Улаанбаатар хотод баруун гарын дүрэм буюу зүүн хүрдтэй тээврийн хэрэгсэлд 100 хувь шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Улаанбаатар хотын түгжрэлийг тооцоолоход жилд 947 сая ам.доллар зарцуулдаг байна. Үүнд автомашины зарцуулж байгаа бензин болон шууд бус зардлууд болох эрүүл мэнд, боловсрол, цагаа алдсанаас үүдсэн ажлын бүтээмжээс үүдэн гарч буй хохирлын хэмжээг тооцсон. Өсөн нэмэгдэж байгаа автомашины тоотой холбогдуулан түгжрэлийн өртөг зардал ойрын таван жилд ТАВААС ДОЛОО дахин нэмэгдэх тооцоо байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн хуралдаанд 2028 оноос Улаанбаатар хотод баруун гарын дүрэм буюу зүүн хүрдтэй тээврийн хэрэгсэлд 100 хувь шилжүүлье гэсэн танилцуулга хийгдлээ. Мөн 2022 оноос долоогоос дээш жилийн насжилттай импортын автомашины татварыг нэмэх санал оруулсан.
Мөн нийтийн тээврийн цагийг өглөө 05.30 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл ажиллуулах уртасгасан цагаар ажиллуулах танилцуулга хийгдлээ" гэв.