Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэж, уурхай ашиглалтад орох хугацаа бараг хоёр жилээр хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн тухай шинжээчдийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр гүний уурхайн ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу 4 тэрбум орчим төгрөгөөр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй байна гэж үзсэн юм.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон Рио Тинто компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны тайлбарыг Монгол Улсын Засгийн газар Рио Тинто компаниас шаардахаа мэдэгдээд байсан. Тэгвэл Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр 14.00 цагаас Рио Тинтотой холбоотой хамгийн сүүлийн үеийн баримтаар хийхээр болжээ.