Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сандарсан Америкчууд жирийн үеэсээ 3-5 дахин их худалдан авалт хийж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 15 секунд

Вашингтон дахь супермаркетийн шинэ ногооны хэсэг гэнэтийн худалдан авалтын дараа хоосорчээ. Зургийн эх сурвалж: AFP

Түлхүүр мэдээлэл:

  • АНУ-д хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт огцом өссөөр байна.
  • Ерөнхийлөгч Дональд Трамп болон албаны хүмүүсийн зүгээс хүнсний хомсдол үүсэхгүй гэж баталж байна.

Ковид-19 халдварын улмаас дэлхий нийт цочирдож, хаа сайгүй гэнэтийн худалдан авалтууд бий болоод байна. Энэ байдал АНУ-ыг ч тойроогүй байна.

Угтаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Уолмарт, Костко зэрэг хүнсний томоохон компаниудын захирлуудтай ярилцсаны дараа “Хүнсний нийлүүлэлтийн сүлжээ тасралтгүй ажиллаж, нөөц хангалттай байгаа. Та бүхэн ихээр худалдан авалт хийх шаардлагагүй. Тайвшир” хэмээн мэдэгджээ. Гэсэн ч өнөөдөр гэхэд АНУ-ын супермаркетуудын тавиур гэнэтийн худалдан авалтаас болж хоосорсон байна.

Мөн Трамп өчигдөр шинэ коронавирусний эсрэг арга хэмжээ авах ажлын хэсгийн хурал дээр “Хүмүүс хаа сайгүй жирийн үеэсээ 3-5 дахин их худалдан авалт хийж байгааг эс тооцвол манайд ямар ч хүнсний хомсдол байхгүй” гэжээ. Үүний дээр тус хэвлэлийн хурлын үеэр дэд ерөнхийлөгч Майк Пенс ч мөн нийлүүлэлтийн сүлжээ хэвийн ажиллаж байгааг баталсан байна.

Мөн Трампын эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов өмнө нь "CBS"-т өгсөн ярилцлагадаа “Зарим нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч, бидний ихэнх хангамжийн сүлжээ дотооддоо хэвийн ажиллаж байгаа” гэжээ.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар АНУ-д Ковид-19 вирусний 3802 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн нас бараад байна. Үүнээс үүдэн Нью Йорк хотод өнөөдрөөс /2020.03.16/ эхлэн дунд сургуулиуд, кино театр, ресторан, шөнийн цэнгээний газар зэрэг олон хүн цуглардаг үйлчилгээний газруудыг хаах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр маргаашнаас хэрэгжих юм байна.

Эх сурвалж: AFP

Үйлчилгээний 20 гаруй байгууллагын дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөлжээ
Үйлчилгээний 20 гаруй байгууллагын дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөлжээ
 
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Г.ЁНДОН: Намайг 100 сая төгрөгөөр шагнаагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.