Төв Чандмань ДЭХГ-аас Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Үйлчилгээний 20 гаруй байгууллагын энэ сарын дулааны төлбөрийг 50 хувиар хөнгөлжээ. Мөн төлбөрөө өгөөгүй удсан хэрэглэгчдийнхээ энэ сарын төлбөрийг алданги тооцохгүйгээр авахаар болжээ. Түүнчлэн Шинэ төрлийн коронавирусээс сэргийлэхийн тулд дуудлагаар явж байгаа албан хаагчиддаа хамгаалалтын хувцас олгож тогтмол витаминжуулж ажиллаж байгаа гэдгээ тус байгууллагын зүгээс онцолж байна. .
Ажилчдынхаа 80 гаруй хүүхдүүдэд витамины сарын хэрэгцээг олгож 200 гаруй ажилчдаа халдвар хамгаалал хийлгэх үүднээс нэг удаагийн маск, ариутгалын бодисыг олгож өглөө бүр халуун үзэж нэвтрүүлж байна.
Цаашлаад хаалгаа барихад хүрээд байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж түрээсийн төлбөрөө 50 хувь хөнгөлөхийг тус байгууллагын зүгээс уриаллаа.