Наймдугаар сарын 23-ны оройны 18.10 минутын орчимд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зочид буудалд өөрсдийгөө боомилж нас барсан хэрэг гарсан билээ.
Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч эхнэр, нөхөр нь мөрийтэй тоглоом тоглож өрөнд орсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар албаныхан мэдээллээ.
Тодруулбал, тэд нийт 120 гаруй сая төгрөгийн оронд орсон байна. Үүнийхээ улмаас хэд хэдэн удаа амиа хорлохыг завдаж байсан аж. Харин өчигдөр Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд байрлах нэгэн зочид буудлын ОО-ын өрөөнд өөрсдийнхөө амийг егүүтгэсэн байна.
Тэд бага насны гурван хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь гурван настай. Тэднийг амиа алдсан эмэгтэйн дүү М-ийнд хүлээлгэн өгсөн байна.