Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн хандивын 720 сая төгрөгөөр уушги орлуулах төхөөрөмж худалдан авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 41 секунд


ДЭМБ-аас вирусын халдвараар өвчилж, амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд уушги орлуулах буюу цусны эргэлтэд дэмжлэг үзүүлэх /EXTRACORPOREAL MEMBRANE OXYGENATION /ECMO/ төхөөрөмжийг хэрэглэхийг зөвлөсөөр байна.

Монгол Улсын эрүүлийг хамгаалах салбарт уг төхөөрөмж байхгүй. Дэлхий нийтэд шинэ коронавирусын халдвар дэгдэж байгаа цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангаж, ECMO төхөөрөмжийг авах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Иймд төхөөрөмжийн үндсэн үнэ 350 сая төгрөг, 10 хүний стандарт эмчилгээ хийхэд шаардагдах нэг удаагийн дагалдах хэрэгслүүдийн өртөг болох 370 сая төгрөг /нэг хүнд шаардагдах хэрэгслийн өртөг 37 сая төгрөг/ нийт 720 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байв. Энэ саналаа ЭМЯ-аас Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд гаргасны дагуу УОК-оор өнөөдөр хэлэлцэж, дэмжин шийдвэрлэлээ. Ингээд төхөөрөмж болон эмчилгээний дагалдах хэрэгслийн багцыг худалдан авахад шаардагдах 720 сая төгрөгийг  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас Засгийн газар, УОК-ын үйл ажиллагааг дэмжин төвлөрүүлсэн хандивын мөнгөнөөс худалдан авахаар боллоо. Түүнчлэн дахин нэг төхөөрөмжийг нэмж худалдан авах талаар судалж байгаа тухай УОК-ын дарга хэллээ. 

ECMO төхөөрөмжийг өдгөө Герман, Япон, Итали улсуудад үйлдвэрлэдэг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Япон улсад монгол иргэдийг хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг  2021 он хүртэл зогсоолоо
Япон улсад монгол иргэдийг хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг 2021 он хүртэл зогсоолоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.