Хурд хамтлаг энэ сарын 8-ны өдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр “Буцааж нэхэхгүй хайр” онлайн хандивын тоглолтоо хийн, иргэдээс цугларсан мөнгийг коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссд хандивлахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2020.03.16/ хандивт цугларсан 284 сая төгрөгийн УОК-д хүлээлгэн өглөө.
Энэ үеэр “Хурд” хамтлагийн гишүүн Д.Отгонбаяр “Монголын ард түмний сэтгэлээр цугласныг гардуулав. Монгол түмэндээ, хамтрагч HD Mongol телевизийн хамт олонд баярлалаа” хэмээн хэлсэн юм.