Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцов

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 36 секунд


Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд уулзаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцов.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх тухай заажээ.

"Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан” нэгдсэн системийг холбогдох байгууллагууд ашиглаж байгаа ч мэдээлэл хугацаа алдаж бүртгэгддэг, бүрдэл дутах зэрэг бэрхшээл байгаа учраас нэгдсэн сангаас дээрх лавлагаа гаргахад хүндрэлтэй байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Бригадын генерал С.Баатаржав дурдаад, асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцлаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад шуурхай арга хэмжээ авч, хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах боломжтойг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр онцлоод дээрх мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг сайжруулах талаар санал солилцов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг дэмжээд холбогдох мэдээллийг шуурхай гаргаж, цагдаагийн төв байгууллагад хүргүүлэх боломжтойг илэрхийлжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллахаар тохиров. Мөн "Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан” нэгдсэн системийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын АҮТОГ Э.Амарсанаа, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны Мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга, ахмад П.Хадбаатар нар байлцав.

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

"Өнөр бүл" төвийн багачууд ЭМЯ-ны ажилтнуудад сэтгэлийн үгтэй захидал бичиж илгээжээ
 
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал олгосон Засаг даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.