МЗХ-ны дэргэдэх Монголын Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс “Yes, Алтан намар” хөтөлбөрийг эргэн сэргээн хэрэгжүүлээд байгаа .
Уг хөтөлбөр нь Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, манлайлал, хувь хүний хөгжлийн сургалт, англи хэл, гитарын сургалт явуулж бусад сонирхолтой арга хэмжээ, хөтөлбөрүүдийг багтаасан байх ба энэ сарын 01-ний өдрөөс эхэлсэн юм.
Төслийн хүрээнд МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од төслийг зохион байгуулагч нарын хамт ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар цар тахлын улмаас сүүлийн 2 жил зогссон байсан энэ тариаланчдын үйл ажилд хүн, хүчний нөөцөөр дэмжих, оюутан залууст түр ажлын байр бий болгох зорилготой уг төслийг төрийн зүгээс дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. Сануулахад, уг хөтөлбөр ирэх есдүгээр сарын 20ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.