Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

400 гаруй хүнд 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан Д.Гүрсоронзод холбогдох хурал болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

400 гаруй хүнд 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан "Нарны хүү, Сарны охин" ХХК-ийн захирал Д.Гүрсоронзод холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09.00 цагаас болно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-г тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Прокурор хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгийн хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг байгаа юм.

Олимпын хүрэл медальт М.Уранцэцэгийн хаусыг өнөөдөр гардуулж өгнө
Олимпын хүрэл медальт М.Уранцэцэгийн хаусыг өнөөдөр гардуулж өгнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд