Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Аав бүр хүүхдийнхээ хамгийн “АГУУ ЕРТӨНЦ“ байдаг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
1 минут 34 секунд

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна. Дэлхийн олон улсад тэмдэглэдэг энэхүү баярыг манай улсад 2005 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” энэ өдрийг албан ёсоор аавуудын баярын өдөр болгосон байдаг.

Аавуудын өдрийг тохиолдуулан хүүхэд, багачуудын хувьд хамгийн "АГУУ ЕРТӨНЦ"-тэй танилцаж, тэдний баярын мэндчилгээ, сэтгэгдлийг аавуудад нь уламжилж байна.

Энэ өдрийг тэмдэглэх болсон талаар бяцхан түүхийг уншигч та бүхэнд сонирхуулъя. 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ. Түүний ээж багад нас барж, аав Уэллиам Смарт нь түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн байна. Додд охин зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьжээ. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэсэн байна.

Удалгүй энэ баярыг олон газар тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болжээ.

Б.Сэр-Од: Ханиад хүрсэн байсан учраас биеийн хүч муу байлаа
Б.Сэр-Од: Ханиад хүрсэн байсан учраас биеийн хүч муу байлаа
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.