Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Сэр-Од: Ханиад хүрсэн байсан учраас биеийн хүч муу байлаа

Ангилал
Спорт Токио-2020
Огноо
Унших
1 минут 3 секунд

Эрэгтэйчүүдийн марафон гүйлтэд манай тамирчин Ц.Бямбажав улирлын шилдэг амжилтаа үзүүлж 55-р байрт орсон бол Б.Сэр-Од уралдааныг замаас нь орхисон билээ.

Тамирчид барианд орсны дараа Б.Сэр-Одтой цөөн хором холбогдож, зарим зүйлийг тодруулав. Тэрбээр “Маш хүнд уралдаан боллоо. Миний хувьд ханиад хүрсэн байсан болохоор биеийн хүч муу байлаа. Жаахан хүчлээд явах гэхээр хоёр гуяын урдуур татаад үнэхээр болсонгүй. Уг нь сайхан уралдъя гэж бодож байсан ч замаа дуусгаж чадаагүйдээ маш их харамсаж байна. Манай Ц.Бямбажавын хувьд 25 дахь км-ээс цанх татаад тавигдахгүй байсаар барианд орсон байна. Гэхдээ манай хүн ямар ч байсан уралдаанаа дуусгаж чадлаа. Ер нь их хүнд гараа болсныг олон орны дасгалжуулагч хэлж байна” хэмээн ярилаа.

Налайх-Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж, авто замын хөдөлгөөнийг нээлээ
Налайх-Чойрын уулзварыг өргөтгөн шинэчилж, авто замын хөдөлгөөнийг нээлээ
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.