Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангасан эрх зүйн орчныг сайжруулахад анхаарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Ажлын хэсэг нь 2021-2022 онд авлигын төсөөллийн индексийн Монгол Улсын үнэлгээг өсгөх хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байгаа юм.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, хууль бус үйлдлийг мэдээлсэн, илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс Шүгэл үлээгчдийг хамгаалах тухай, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хангасан эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулахыг Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Хүнд суртал, авлигын шинжтэй гомдол, саналаа иргэд 1111 төвд ирүүлж байгаа бөгөөд өнгөрөгч долдугаар сарын 22-30-нд ирсэн дуудлагын 114 нь хүнд сурталтай холбоотой байжээ.Ингэхдээ, харъяа дүүргийн Газрын албаны үйл ажиллааны хүнд суртал, төрийн байгууллагууд иргэдээс ирсэн дуудлагыг хүлээн авахгүй байх, төрийн зарим үйлчилгээ иргэдэд ойлгомжгүй, тодруулах байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй байгааг иргэд шүүмжилж байна.

Хамгийн ойрын түймэр Монгол Улсын хилээс 300 гаруй километрын зайд байна
Хамгийн ойрын түймэр Монгол Улсын хилээс 300 гаруй километрын зайд байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.