Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамгийн ойрын түймэр Монгол Улсын хилээс 300 гаруй километрын зайд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Сибирийн түймрийн цагаан утаа Монгол орны зарим нутгийг бүрхээд байгаа билээ. ОХУ-ын Сибирийн түймэр Монгол Улсын хилийг давж ирэн хохирол учруулж байсан удаатай. Тэгвэл энэ түймэр манай улсад орж ирэх эсэх талаар албаны хүнээс тодрууллаа.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Зайнаас тандан судлалын хэлтсийн мэргэжилтэн Б.Аманжол, "Олон түймэр хилээс гадна гарч байна. Жишээ нь Эрхүү, Якут хавьцаа гэхэд л хэд хэдэн түймрийн голомт байна. Хамгийн ойр байгаа түймэр нь Монгол орны хилийн зүүн хэсгээс 300 гаруй километрийн зайтай байна. Монгол Улсад утаа нь орж ирсэн түймрийн хувьд хойд хилээс 600 гаруй километрийн зайтай байгаа юм. Харин тус түймэр Монгол Улсын хилээр орж ирэхгүй. Яагаад гэвэл хилээс хол байгаа мөн Монголын хойд хэсгээр бороо хур ихтэй чийгтэй байгаа учраас орж ирэхгүй" гэлээ.

Алтанбулаг боомтоор зорчих тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг энэ сарын дуустал сунгажээ
Алтанбулаг боомтоор зорчих тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг энэ сарын дуустал сунгажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.