Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтанбулаг боомтоор зорчих тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг энэ сарын дуустал сунгажээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/08/04
Унших
1 минут 19 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ.

  • Замын-Үүд боомтын ачаа бараа эргэлтийг сайжруулах, БНХАУ-ын Тяньжин боомтод бөөгнөрсөн чингэлгийг татан авах чиглэлээр гадаад харилцааны шугамаар холбогдох арга хэмжээ авах, наймдугаар сард багтаан БНХАУ-ын талд үүссэн олон улсын ачаа тээвэртэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг албаны хүмүүст даалгалаа.
  • Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн үргэлжлүүлэх, хувийн хэвшлийн оруулсан хөрөнгө оруулалтыг аудитын дүгнэлт гаргуулан Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт ТӨХХК-ийн балансад шилжүүлэх, Үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж ажиллахыг даалгав.
  • Хилийн Алтанбулаг боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.
  • Автозамаар олон улсын зорчигч тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.