Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: Дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй

Огноо
Унших
2 минут 27 секунд

Өнгөрсөн баасан гаригаас ШТС-үүд бензинээ 300 төгрөгөөр нэмсэн. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Энэ онд Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтөөр иргэдийг ачаалуулахгүйн тулд эдийн засаг сэргэх, ААН-үүдийн үйл ажиллагаа идэвхжих, вакцинжуулалтыг хүн амын 60 хувьд хүргэх зэрэг эерэг нөхцөл байдал үүстэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, хэлэлцээр хийж ажилласан. Төр, Засгаас ямар нэгэн хөнгөлөлт, санхүүжилт үзүүлээгүй.

Төрийн өмчийн ААН-үүд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”-гоос иргэд рүү чиглэсэн сайжруулсан түлш, цахилгаан, дулаан, уур, ус, хогны үнийг тэглэх арга хэмжээ авсан. Шатахуун импортлогч компаниуд уг акцид нэгдэж бидний саналыг хүлээн авч, санаачлагатай ажилласан гэдгийг хэлэхийг хүсч байна. АИ-92 автобензиний онцгой албан татварыг 2018 оноос одоог хүртэл тэглэсэн хэвээр байгаа. Гэвч, та бүхэн мэдэж байгаа, 2020 оны дөрөвдүгээр сард 19.5 ам доллар байсан нэг баррель тосны үнэ өнөөдөр 73 ам.долларт хүрсэн. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн байна. Улс орнууд Сингапурын биржийн арилжаатай уялдуулж, харьцуулсан байдлаар газрын тосны үнээ зарладаг.

Роснефть компаниас авч буй шатахууны үнэ ч Сингапурын үнэтэй дүйдэг. Ер нь бол, цаашид эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, үе шаттайгаар өргөн хэрэглээний АИ-80, АИ-92 зэрэг шатахууны ханшийг чөлөөт зах зээл рүү шилжүүлэх нь зүйтэй болов уу. Өдөр бүр долларын ханшийн өсөлт бууралтыг мэдээлж байдаг шиг нээлттэй, үнийг чөлөөтэй зарлах зах зээлийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Харин дотоодод АИ-95, АИ-98 авто бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд бид БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийсэн. Эхний ээлжийн шатахуунууд хил дээр ирсэн, нөөц хэвийн байх зохицуулалтыг хийгээд байна" гэлээ.

ТОКИО-2020: С.Батцэцэг ялалт байгуулж, медалийн төлөө барилдахаар боллоо
ТОКИО-2020: С.Батцэцэг ялалт байгуулж, медалийн төлөө барилдахаар боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.