"Токио 2020" зуны олимп үргэлжилж байна. Дөнгөж сая боксын төрлийн эмэгтэй 75 кг-ын жингийн эхний тойргийн тэмцээн болж өндөрлөлөө. Уг жинд оролцсон манай улсын шигшээ багийн тамирчин М.Мягмаржаргал Их Британи улсын боксчин Лаурен Прайстай тоглож 5:0 харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Ийнхүү тэрбээр Токио олимпын наадмаа өндөрлүүлж байна. Дашрамд дурьдахад, эмэгтэйчүүдийн боксын төрөлд манай улсаас анх удаа оролцож, хүч сорьсоноороо онцлог юм.
ТОКИО-2020: Боксчин М.Мягмаржаргал ялагдаж, олимпын наадмаа өндөрлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.