Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11.40 цагт олимпоос медаль хүртсэн тамирчдаа хүлээн авч уулзахаар болжээ. Сануулахад, Засгийн газраас олимпоос медаль хүртсэн тамирчдад байр, мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан байдаг.
"Токио 2020" зуны олимпын наадмаас Саид Моллай мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нар хүрэл медаль, паралимпоос Э.Соднолпэлжээ алтан медаль хүртсэн билээ.