"Токио 2020" зуны олимпын нээлт болж байна. Бүх улс орон тугаа мандуулан гарсны дараа ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах үг хэллээ. Тэрбээр "Токио-2020 олимпын наадамд тавтай морил. Өнөөдөр бол итгэлцлийн өдөр. Мэдээж би төсөөлснөөс өөр нөхцөлд зогсож байна. Гэхдээ эцсийн эцэст бид цуглаж чадлаа. Тиймээс энэ мөчөө нандигнан хайрлаарай. Спортын хүч биднийг нэгтгэж байна. Энэ бол эв нэгдлийн, энх тайвны, баяр баяслын цаг. Өнөөдөр хамтдаа цугласан явдал нь цаашдаа хамтдаа урагшаа атгах итгэлийг өгч байна. Японы ард түмэн, зохион байгуулагчдын хүчээр бүгд цуглалаа. Тиймээс Япончуудад гүнээ талархаж байна. Цар тахлыг нухчин дарахын төлөө тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, Японы ард түмэнд талархъя. Японы ард түмний цуцашгүй чан занар олимпын тамирчин та бүхэнд ч бий" гэлээ.