Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сейко Хашимото: Газар хөдлөлтөөс үүссэн сэтгэлийн шарх, гарз хохирлоо даван туулахын тулд олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байлаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 45 секунд

"Токио 2020" зуны олимпын нээлт болж байна. Бүх улс орон тугаа мандуулан гарсны дараа "Токио 2020" олимпыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимото "Олон хүнд сорилоос шалтгаалан түүхэндээ анх удаа хойшилсон олимпын наадам "Токио 2020" ийнхүү эхэлж байна. Итгэл найдвараа алдахгүй бид хичээсээр олимпын наадмыг эхлүүлж байна. 10 жилийн өмнө Японы Зүүн эргийг хамарсан газар хөдлөлтөөс Японы ард түмний зүрх сэтгэл шархалж, өмнө нь хэзээ байгаагүй гарз хохирлыг амссаны дараахан бид олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн билээ.

Газар хөдлөлтөөс үүссэн сэтгэлийн шарх, гарз хохирлыг даван туулахын төлөө ард иргэдийнхээ сэтгэлд итгэл найдварын гал асаах, хамтдаа хичээсэн он жилүүд ард өнгөрлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс тусламжийн гараа сунгасан, хамтдаа тэмүүлсэн биднийг зоригжуулсан та бүхэнд баярлалаа. Тэр явдлаас хойш 10 жил өнгөрчээ. Япончууд бид хэрхэн хүнд хэцүү цаг үеийг даван туулснаа харуулах цаг мөч ирсэн. Дэлхийн иргэд, Японы ард түмэн олимпын туган дор, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг тамирчдынхаа хамт Цэнгэлдэх хүрээлэнгийн дор цугларлаа. Спорт бол агуу хүчтэй юм. Бүх тамирчиддаа амжилт хүсэж байна. Бүх дэлхийг нэгтгэх хүч та бүхэнд бий. Баярлалаа." гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын нээлтэд оролцлоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын нээлтэд оролцлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.