Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы Цог жавхлан эзэн хаан Нарүхито олимпыг нээх гэж байна

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
1 минут 5 секунд

"Токио 2020" зуны олимп Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Олимпын их наадмын нээлт болж байна. Яг одоо олимпыг нээхээр эзэн хаан Нарухито гарч ирж байна. Мөн тус улсын төрийн дуулал эгшиглэж байна.

Тэрбээр зуны Олимпын их наадмыг албан ёсоор нээснийг мэдэгдэх бөгөөд нээлтийн ажиллагаанд ганцаар оролцох юм.

Эзэн хааны гэр бүлийн гишүүд олимпыг үзэгчгүй явуулах шийдвэрийг хүндэтгэн, эв санааны нэгдлээ илэрхийлж, тэмцээн уралдаан үзэхгүй гэнэ.

Олимпын их наадмыг нээх нь эзэн хааны гэр бүлийн уламжлал болоод байна. Нарухито эзэн хааны өвөө эзэн хаан Хирохито 1964 оны Токиогийн зуны Олимп, 1972 оны Саппорогийн өвлийн Олимпын нээж байсан бол түүний эцэг эзэн хаан Акихито 1998 оны Наганогийн өвлийн Олимпын их наадмыг нээж байсан түүхтэй.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 30 жилийн дараа Төвдөд айлчилжээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 30 жилийн дараа Төвдөд айлчилжээ
 
Өнөөдөр Улиастай явах чиглэлийн уулзварыг хаана
Өнөөдөр Улиастай явах чиглэлийн уулзварыг хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.