Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн гүйлтийн ДАШТ-д 500 орчим Монголчууд оролцож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 59 секунд

НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ жил анх удаа эрүүл мэндийн гүйлтийн ДАШТ-ийг зохион байгуулж байна. “Running World cup” тэмцээн нь НҮБ-ын хүүхдийн санд вакцин хандивлах, гүйлтээр дамжуулан хүмүүсийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх зорилготой юм. 

Тус тэмцээнд оролцогчид хамгийн багадаа 3 км замыг туулснаар дэлхийн улс оронд буй мянга мянган хүүхдэд НҮБ-аас Хүүхдийн санд вакцин хандивлах боломж бүрдэнэ.Өөрөөр хэлбэл таны гүйсэн 3 км зам бүр ДЭМБ-ын шугамаар нэг вакцин болон хандивлагдах болно. Хамгийн олон км гүйсэн улс “Running World Cup”-д түрүүлэх юм. Гэхдээ тухайн улсын хүн амын тоог харгалзан үзнэ.
Одоогийн байдлаар дэлхийн 181 улсын 300 мянга гаруй иргэд бүртгүүлэн оролцож байна. 

Дэлхий даяар энэхүү арга хэмжээг дэмжин орон орны алдартай мэргэжлийн тамирчид гүйж байна.Одоогоор Өмнөд Африкийн баг Эрүүл мэндийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тэргүүлж байгаа бөгөөд тус улсын багийн ахлагчаар 2016 оны зуны олимпийн 400 метрийн гүйлтийн аварга дээд амжилтын эзэн Уайд Ван Ниекерк- (Wayde Van Niekerk) байгаа юм.

 Өмнөд Африкийн багийн ахлагч- Уайд Ван Ниекерк

Харин Их Британийн багийн ахлагчаар 2012 оны олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга  Дэйм Жессика Эннис-Хилл (Dame Jessica Ennis-Hill) гүйж байгаа бөгөөд түүний баг одоогоор 3-р байранд явж байна.

Монгол улс

Харин манай улсын хувьд одоогийн байдлаар  500 орчим иргэд бүртгүүлэн оролцож байна.  Бид монголын багийн ахлагч “Авъяас” хүүхдийн ордоны багш С.Амгалангаас тэмцээний талаар зарим мэдээллийг тодруулсан юм. 

Тэрбээр “Эрүүл мэндийн гүйлтийн ДАШТ-д Монголчууд маань маш амжилттай оролцож байна. Тэмцээн эхлээд 6 хонож байна. 2 хоногийн дараа шигшээ 16 улс шалгарч үлдэнэ. Үлдсэн 16 улс дахиад цаашаа өрсөлдөнө. Тус тэмцээн гуравдугаар сарын 5-ний өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 4 хүртэл үргэлжилнэ. Монгол улсаас Токиогийн олимпийн эрх авсан  Б. Мөнхзаяа, 24 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч Д.Амгаланжаргал, олон өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал гээд мэргэжлийн тамирчдаас эхлээд энгийн иргэд хүртэл оролцож байна. Манай улс өнөөдрийн байдлаар 181 улсаас 14-р байранд явж байна. Тэмцээний дүнг гаргахдаа гүйсэн км замыг нь хүн амын тоотой нь харгалзаж үзнэ. Тэгэхээр оролцох хүний тоог нэмэх нь хамгийн чухал. Дэлхийн өнцөг булан бүрт буй монголчууд нэгдэн баг болоод гүйж байна. Монголчуудаа дэмжин  нэг ч гэсэн иргэнийг гарч гүйн өөрийнхөө эрүүл мэнд болоод хүүхдэд тус болохыг уриалж байна” гэв. 

“Running World cup” тэмцээнд оролцохын тулд: 
  • Running world cup сайт болон “Running world cup” аппликейшнийг утсандаа татаж аван бүртгүүлснээр оролцож болно. Мөн гүйлтийн аппликейшнийг утсандаа татаж аван гүйхдээ утсаа биеэндээ байлгаснаар гүйлтийн хэмжүүр ажиллана. Гүйлтийн апплкейшн нь “running world cup” –тай автоматаар холбогдон гүйлт нь тооцогдоно.1 км- замыг 10 минутаас дээш хугацаанд туулдаг байх ёстой. Тухайлбал 6 км замыг 1 цагаас илүү явбал тооцохгүй гэсэн үг.
15 минут тутамд  нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож өөрчилжээ
15 минут тутамд нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож өөрчилжээ
 
НББХ: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
НББХ: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.