Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Өнөөдөр олимпын нээлтэд Монголын багийн өмсөх “ХИЙМОРЬ“ загварын хувцас

Ангилал
Нийгэм Токио-2020
Огноо
Унших
1 минут 36 секунд

Токио хотноо зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд бага хугацаа үлдлээ. Энэ удаагийн зуны олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг "Мишээл Амазонка" ХХК зохион бүтээсэн.

Монголын тамирчдын хувцасыг Монгол үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохион бүтээгчдээр тодорхойлуулах зорилгоор 2019 онд загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК-ийн "Хийморь" хувцас загвар шалгарч, урласан байдаг.

Монгол Улсын баг тамирчид үсгийн дарааллаар 190 дүгээрт цэнгэлдэх хүрээлэнд алхан орох юм. Тамирчдын өмсөх хувцас нь урагш тэмүүлэн, хамраасаа цан хөмрөг гарган давхиж буй морины толгойг орчин үеийн дүрслэх график арга барил, үндэсний хээ зурах арга барилтай хоршуулан энгэр тус бүр дээр алтлаг өнгийн утсаар хатгамал хийн тодруулж өгсөн. Мөн эмэгтэй хүний эрхэмсэг хатан оршихуй, эрэмгий байдал, цэвэр цэгцтэй байдал зэргийг илтгэх үүднээс Монгол үндэсний сампин зангидах аргаар чимэглэсэн толгойн гоёл, гарын богц, давхар эсгэлт бүхий урт нарийн бүс зэргээр улам баяжуулжээ.

Д.Ганзул: Олимпт оролцоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан
Д.Ганзул: Олимпт оролцоход бэртэл гэмтэлгүй, бие сэтгэл зүрхээрээ бэлэн байсан
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.